Модон морин жилийн зүг мөрөө гаргах зурхай

ХҮII жарны модон морь жилийн шинийн нэгний өглөө хэрхэн зүг мөрөө гаргах тухай Мон­голын бурхны шашинтны төв Гандантэг­чэнлин хийдээс гаргасан албан ёсны зурхайт тайлбарыг хүргэж байна.


Энэ жилийн шороон үхрийн зурлага


Шинэ жаран тоологдохтой зэ­рэг­цүүлэн зурчихсан он болгоны ху­ваарийн дагууодоо ирж байгаахөх морин жил маань"Ялгуусан" хэмээх модон морь гэж түүхэнд тэмдэглэгдэх юм байна. Нод­нин­гийн "тийн ял­гуусан" хэмээх усан могой мааньийнхүү модон моринд халаагаа өглөө. Нэгдүгээр сарын дундуур Бур­ханч лам Г.Пүрэвбат хоёр шавийн­хаа хамтаар уламжлал ёсоор ирэх жилийн шороон үхрийн зурлагыг зурсан байна. Үүнийг Гандантэг­чэн­лин хийд тайлснаар бол "Үхэр нь ногоон толгойтой, эвэр чих сүүл хөлнүүд нь улаан, цагаан ходоод­той, хөх омруу, бүхий ногоон зүстэй, амаа ангайж сүүлээ зүүн тийш шарвасан" байна.


Үхэр хариулаач нь "улаан нүүр­тэй, хөх дээлээ шар бүсээр бүсэл­сэн, баруун гэзэгээ чихнийхээ араар, зүүн гэзгээ чихнийхээ урдуур унжуулсан, хоёр гутлаа өмсөж, шилбүүр барьсан идэр залуу үх­рийнхээ баруун талд алхаж яваа" байдалтайгаар дүрсэл­жээ. Энэ нь шинжвээс "Улирал эхлэх бүрт салхи шуургатай, жилийнхээ эхэнд хур тунадастай, дунд эцэст нь гандуу байж магадгүй. Хууль цааз чангарч үйлчлэл нь сайжирна. За­лууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өвгөдөд ширүүн жил болох" нигуур­тай хэмээн буужээ.


Мод нь өөртөө галыг агуулдаг тул гал махбоди давамгайлж байна. Энэ нь хүмүүсийн занг огцом түргэн болгох, бухимдуулах түүнээс болж нөхөрлөлд сэв суух болгоомжлол явдаг. Цаашилбал ашиггүй хөрөнгө оруулалт, алдагдал мөнгөний хям­ралд өртөх магадлал ихтэй. Эр модон моринд нарны илч тус болж өндөр ургахад нь шороо ус хэрэг болно хэмээн ёгтолжээ.


Шинийн нэгний өглөө зүг, мөрөө гаргах тухайд


Энэ жилийн шинийн нэгэн нь хар бар өдөр баасан гаригт тохиож байна. Нар өглөө 08 цаг 21 минутад ургана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах буюу гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууц­ныханд бол орцноосоо гурваас есөн алхмаасзүг мөрөө эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж малгай, бүс, товчоо товчлоорой. Хэрэв хүсвэл та ойр зуур өргөлийн идээ цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээ­сээ төмөр, мод мэтийн цээр гаргах домоо бэлдэж ирээрэй. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж тарниа амандаа гурав ба долоон удаа давталттай уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлага байхгүй. Мөн настан хэвтрийнхний өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэр­хийлдэг аж. Хүмүүс ертөнцийн зүг чиг дээр их будилдаг. Тиймээс урьд орой нь бүрий цагаар Алтан гадас одыг сайн тогтоож аваад түүнийг хойд зүг хэмээн баримжаалж авдаг. Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зөв тойрог хийн анхны цэг дээрээ буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харчих нь зүгээр.


Уншигчдадаа илүү ойл­гомжтой болгохын үүднээс таны төрсөн он сар өдөр яг ямар суудал дээр буйг нарийвчлан дэс дараалуулан он оноор нь гаргаж өглөө. Жишээ нь та 1962 онд төрсөн байлаа ч тэр жилийн цагаан сарын өмнөхөн мэн­дэлсэн бол 1961 оныхны суудалтай хамт зүг мөрөө гаргах нь. Тэгэхлээр нэг хоёр дугаар саруудад төрсөн хүмүүс доорх хүснэгтэд байгаа сар өдөртэй өөрийнхийгөө тулгаад хянаарай.

ГАЛ СУУДАЛ

Зүүн урд зүгт гарч урдаас ирнэ. "Ум базар дагийний хум мама бизьяа суухаа"Галд ус өргө. Чүдэнз зураад ус цасаар унтраа. Улаан өнгийн эд хувцаснаас болгоомжилж, өвс шарлах үеүдэд анхааралтай байгаарай.

ШОРОО СУУДАЛ

Баруунтай гарч, баруун урдаас ирнэ. "Ум бадма дагийний хум мама бизьяа суухаа". Газарт модны үртэс цац. Чулуу шороо хөдөлгөнө. Агаарт цаас хийсгэж бас болдог. Үнэт эдлэл шар өнгийн сав суулга дэмий. Газар ухах, мод тасдах, чулуу ховхлох үйлийг цээрлэвэл зохистой. Жалганы ам харлах хаврын саруудад анхаараарай.

ТӨМӨР СУУДАЛ

Баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ. "Ум радна дагийний хум мама бизьяа суухаа".Жижиг гал гаргаад төмөрт хүргэ. Төмрийн зүйл хая. Төмөр эдлэл хутга мэс бүү ав. Ариун бусын идээ ундаа тэвч. Гол ус зайрмагтаж хөлдөх үед анхаараарай.

ОГТОРГУЙ СУУДАЛ

Зүүн хойд зүгт гарч баруун хойноос ирнэ."Ум дорж пагма дагийний хум мама бизьяа суухаа".Огторгуйд модны үртэс цац. Агаарт цаас хийсгэж, шороо чулуу хөдөлгөж болдог юм байна. Амьтны амь бүү тасд, нохой ба шар өнгийн эд авахыг цээрлэн, уул хаданд авирахдаа болгоомж­лоорой. Газар хөлдөх үеэр анхаараарай.

УС СУУДАЛ

Урд зүгт гарч хойноос ирнэ."Ум гарма дагийний хум мама бизьяа суухаа"Ус асгаад дээгүүр нь алх. Хар шар өнгийн эд зүйлээс болгоомжилж гахай загас идэхээ тэвч гэж зөвлөх байна. Хур борооны улиралд анхаараарай.

УУЛ СУУДАЛ

Баруун хойд зүг рүү гарч зүүн хойноос ирнэ. "Ум будда дагийний хум мама бизьяа суухаа". Ууланд хандаж модны үртэс цац. Чулуу шороо хөдөлгө. Ан ав хийх, нойтон мод тасдах, бохир идээ ундааг тэвчиж, хар өнгөтэй малгай бүү өмс гэж бичжээ. Өвс хатаж газар хөлдөх үеэр анхаараарай.

МОД СУУДАЛ

Хойд зүг рүү гарч зүүн зүгээс ирнэ. "Ум базар дагийний хум мама бизьяа суухаа". Мод хугалж хаяна. Хөх өнгийн эд зүйл дэмий. Хэл амнаас болгоомжилж хутга мэсний зүйлээр бүү оролдоорой. Мод гөлөглөх үеэр анхаараарай.

ХИЙ СУУДАЛ

Зүүн тийш гарч зүүн урд зүгээс ирнэ."Ум базар пад дагийний хум мама бизьяа суухаа". Цаас урж хийсгэнэ. Мөн чулуу шороо хөдөлгөж болно. Хэрүүл мар­гааныг тэвчиж, шар өнгийн эд хувцас авахдаа болгоомжлоорой. Хавар намрын цагаар ан­хаараарай.

Төрсөн он

Тухайн жилийн шинийн нэгэн

Суудал

Эр

Эм

1913



Уул

Хий

1914



Ус

Гал

1915



Огторгуй

Шороо

1916



Төмөр

Төмөр

1917



Шороо

Огторгуй

1918



Гал

Ус

1919



Хий

Уул

1920



Мод

Мод

1921



Уул

Хий

1922



Ус

Гал

1923



Огторгуй

Шороо

1924

1924.02.05

Төмөр

Төмөр

1925

1925.02.24

Шороо

Огторгуй

1926

1926.02.13

Гал

Ус

1927

1927.02.03

Хий

Уул

1928

1928.02.22

Мод

Мод

1929

1929.02.10

Уул

Хий

1930

1930.01.30

Ус

Гал

1931

1931.02.18

Огторгуй

Шороо

1932

1932.02.07

Төмөр

Төмөр

1933

1933.02.25

Шороо

Огторгуй

1934

1934.02.14

Гал

Ус

1935

1935.02.04

Хий

Уул

1936

1936.02.23

Мод

Мод

1937

1937.02.12

Уул

Хий

1938

1938.02.01

Ус

Гал

1939

1939.02.20

Огторгуй

Шороо

1940

1940.02.09

Төмөр

Төмөр

1941

1941.01.28

Шороо

Огторгуй

1942

1942.02.16

Гал

Ус

1943

1943.02.05

Хий

Уул

1944

1944.02.25

Мод

Мод

1945

1945.02.13

Уул

Хий

1946

1946.02.03

Ус

Гал

1947

1947.02.21

Огторгуй

Шороо

1948

1948.02.10

Төмөр

Төмөр

1949

1949.01.29

Шороо

Огторгуй

1950

1950.02.17

Гал

Ус

1951

1951.02.07

Хий

Уул

1952

1952.02.26

Мод

Мод

1953

1953.02.15

Уул

Хий

1954

1954.02.04

Ус

Гал

1955

1955.02.23

Огторгуй

Шороо

1956

1956.02.12

Төмөр

Төмөр

1957

1957.01.31

Шороо

Огторгуй

1958

1958.02.19

Гал

Ус

1959

1959.02.08

Хий

Уул

1960

1960.02.27

Мод

Мод

1961

1961.02.16

Уул

Хий

1962

1962.02.05

Ус

Гал

1963

1963.02.25

Огторгуй

Шороо

1964

1964.02.14

Төмөр

Төмөр

1965

1965.02.02

Шороо

Огторгуй

1966

1966.02.21

Гал

Ус

1967

1967.02.10

Хий

Уул

1968

1968.01.30

Мод

Мод

1969

1969.02.17

Уул

Хий

1970

1970.02.07

Ус

Гал

1971

1971.02.26

Огторгуй

Шороо

1972

1972.02.15

Төмөр

Төмөр

1973

1973.02.04

Шороо

Огторгуй

1974

1974.02.23

Гал

Ус

1975

1975.02.12

Хий

Уул

1976

1976.02.01

Мод

Мод

1977

1977.02.19

Уул

Хий

1978

1978.02.08

Ус

Гал

1979

1979.02.27

Огторгуй

Шороо

1980

1980.02.17

Төмөр

Төмөр

1981

1981.02.05

Шороо

Огторгуй

1982

1982.02.24

Гал

Ус

1983

1983.02.13

Хий

Уул

1984

1984.02.02

Мод

Мод

1985

1985.02.20

Уул

Хий

1986

1986.02.09

Ус

Гал

1987

1987.01.30

Огторгуй

Шороо

1988

1988.02.18

Төмөр

Төмөр

1989

1989.02.07

Шороо

Огторгуй

1990

1990.02.26

Гал

Ус

1991

1991.02.15

Хий

Уул

1992

1992.02.04

Мод

Мод

1993

1993.02.22

Уул

Хий

1994

1994.02.11

Ус

Гал

1995

1995.01.31

Огторгуй

Шороо

1996

1996.02.19

Төмөр

Төмөр

1997

1997.02.08

Шороо

Огторгуй

1998

1998.02.27

Гал

Ус

1999

1999.02.17

Хий

Уул

2000

2000.02.05

Мод

Мод

2001

2001.02.24

Уул

Хий

2002

2002.02.13

Ус

Гал

2003

2003.02.02

Огторгуй

Шороо

2004

2004.02.21

Төмөр

Төмөр

2005

2005.02.09

Шороо

Огторгуй

2006

2006.01.30

Гал

Ус

2007

2007.02.18

Хий

Уул

2008

2008.02.08

Мод

Мод

2009

2009.02.25

Уул

Хий

2010

2010.02.14

Ус

Гал

2011

2011.02.03

Огторгуй

Шороо

2012

2012.02.22

Төмөр

Төмөр

2013

2013.02.11

Шороо

Огторгуй

2014

2014.01.31

Гал

Ус

СЭТГЭГДЭЛ БИЧИХ