Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр

1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласан билээ. Энэ шийдвэр нь ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ажлын үр дүн болсон бөгөөд уг бага хурал “Дэлхийд хэвлэлийн эрх чөлөөг хангахад дэмжлэг үзүүлэх тухай” 1991 оны тогтоолдоо чөлөөт, олон ургальч, бие даасан хэвлэл нь аливаа ардчилсан нийгмийн салшгүй нэгэн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ.

Африкийн Намиби улсын Виндхук хотод ЮНЕСКО болон НҮБ-ын зохион байгуулсан Африкийн хэвлэлийн бие даасан байдал, олон ургальч үзлийг хангахад дэмжлэг үзүүлэх семинараас 1991 оны тавдугаар сарын 3-нд гаргасан Африкийн хэвлэлийн бие даасан байдал, олон урьгальч үзэлд дэмжлэг үзүүлэх тухай Виндхукийн тунхаглалд зориулан энэ өдрийг мөн сонгож байв.

Хэвлэлийн эрх чөлөө, санаа бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь Хүний эрхийн бүх нийтийн тунхаглалд бататгасан үндсэн эрх гэдгийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр олон улсын хамтын нийгэмлэгт жил бүр сануулж байдаг юм. Энэ эрх нь дэлхийн хүн ардын амьдралд бодитой нөлөөлж, ардчиллын үндэс болж байдаг учир, бид  энэ эрхийг хамгаалах ёстой.

Үүрэгт ажлаа гүйцэтгэж  яваад амь үрэгдсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн  ажилтнуудын дурсгалыг хүндэтгэх боломжийг олон улсын хамтын нийгэмлэгт энэ өдөр олгодог юм.

“Оюун санааны эрх чөлөөгүйгээр үг хэлэх эрх чөлөөнд хүрэх аргагүй” гэж Оросын хувьсгалч, зохиолч Александр Иванович Герцен хэлжээ.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” гэдэг олон улсын байгууллага  дэлхийн 100 гаруй орны байдалд мониторинг хийснээр  “чөлөөт хэвлэлийн дайснуудын” жагсаалтыг жил бүр гаргадаг юм.

Гильермо Каногийн нэрэмжит чөлөөт хэвлэлийн үйл хэрэгт хувь нэмэр оруулсны төлөө  ЮНЕСКО-гийн дэлхийн шагнал гаргуудах ёслол нь энэ өдрийн гол арга хэмжээ байдаг. Шагналыг 25 мянган ам. доллар дагалддаг юм.

С.Инда

 

  //

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ