"Намбагүй" Агиймаа дахин хит болсоор байна

Айлын эхнэр болж хөөрхөн хүүтэй болсоноосоо хойш уран бүтээлээсээ хөндийрч энэ тэндхийн бааранд хаяа нэг найзуудтайгаа шоудаж “Намбагүй ээж”-ээрээ дуудуулж явсан дуучин Агиймаа “Энэ хит мөн үү” хэмээх нэвтрүүлгийн хүрээнд хөгжмийн зохиолч, дуучид өөрсдийн дууг зохиож уралдсан уралдаанд тэргүүлсэн байна.

Тодруулбал, хөгжмийн зохиолч Д.Баттөр, дуучин Э.Агиймаа нарын хамтран бүтээсэн “Чамаас би холдмооргүй байна” хэмээх дуу дээрх нэвтрүүлгийн ялагч болсон байна.

Онлайнаар санал асуулга явуулж, үзэгчдийн саналаар ялагчийг тодруулсан бөгөөд дуучин Э.Агиймаагийн дуулсан энэхүү дуу үзэгчдийн сэтгэлд нэлээд хүрсэн гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ