Гадаад ертөнцөөс тусгаарлагдсан сүүлчийн хүн Агаф Лыков соёлт ертөнцөд очихыг хүссэнгүй

Агаф Лыков Христэд итгэгч гэр бүлээс гаралтай бөгөөд тэрээр өөрийн гэр бүлээсүлдсэн сүүлчийн хүнюм. Түүнийг бага залуу байхад гэр бүлийнхэн нь соёлын нөлөөнөөс холдох гэж Баруун Сьяны нутагт ирсэн байна.
Энд зуны улиралд сайхан ч өвлийн цагт их цастай. Агаф Лыковийн гэр бүлийнхэн энэ алс нутагт амьдарч байгааг дэлхий нийт мэддэггүй байсан ч геологичид эрэл хайгуул хийж яваад 1978 онд олж байжээ.
Гэвч тэднийхэн хот суурин газарлуу нүүх ямар ч бодолгүй байсан учир өнөөг хүртэл тэндээ л амьдарсаар байгаа ажээ.Түүний яриагаар тэднийхэн 1937 онд анх алс бөглүү энэ нутагт ирсэн гэнэ. Одоо түүнд соёлт ертөнцөд таниж мэдэх нэг ч хүн үгүй учир эл газартаа л ясаа тавих бодолтой байгаа гэнэ.
Мөн тэрээрнэмж хэлэхдээ, “Гадаад ертөнцөд Христэд итгэгчид байдаг үгүйг би мэдэхгүй” гэсэн байна.
Ингээд энэ удаа биологичид түүнд усыг нь зөөж, түлээ модыг нь хагалахаас өөр тус хүргэж чадаагүй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ