Чеченийн нийслэл Грозный хот 10 жилийн дотор

Одоогоос 20 жилийн өмнө Чечений нийслэл Грозны хот орос, чечений дайны талбар болоод байв. 1994 оноос эхлэн 10 орчим жил үргэлжилсэн Чечений 1, 2 дугаар дайны хамгийн хүнд бэрх тулалдаанууд энэ хотод явагдсан ажээ. Ингээд хотын барилга, дэд бүтэц бараг бүхэлдээ сүйдсэн юм.
Харин дайны дараах 10 жилийн дотор хот ингэж хөгжсөн ажээ. Одоо Грозны хотод ОХУ-ын хамгийн өндөр барилгыг барихаар төлөвлөж байгаа гэнэ. Саяхан ОХУ даяар явуулсан социологийн судалгаагаар Грозны ОХУ-ын хамгийн баяр баясгалантай иргэдтэй хотоор шалгарчээ. Ер нь харж байхад хөгжил гэдэг зүйл тайван байдал, эсвэл дайн байлдаантай юу гэдгээс илүү тухайн үндэстэн хэр арчаатай вэ гэдгээс хамаардаг юм болов уу даа.










СЭТГЭГДЭЛ БИЧИХ