Салбарын сайд нь амандаа хүрэх болов уу?

Улсын филармонийн ерөнхий найруулагч, Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар Соёл, спорт, аялал жуулчлалын сайддаа саяхан ханджээ.  Ардын жүжигчин, бүжиг дэглээч Ц.Сэвжид агсан түүний эцэг гэдгийг мэдэх нэг нь мэдэх биз. Монгол бүжгийн чуулга байгуулах хүсэлтэйгээ хэлжээ. Ингэхдээ ааваа үргэлж багш хэмээж байжээ. Салбарын сайд нь “Таны багш гээд байгаа хүн аав тань биздээ” гэхэд “Мах цусны хувьд аав, хүү хоёр ч, ажил албаны хувьд багш, шавь хоёр юм” гэсэн байна. Сайд нь дэмжихээ хэлээд сайтар боловсруулахыг даалгажээ. Салбарын сайд нь амандаа хүрэх болов уу?

Г.Насан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ