Өнөөдөр 20-22 хэм хүйтэн

2014 оны 02 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаарсекундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 26-31 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 20-25 градус, говийн бүснутгийн өмнөд хэсгээр6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэнбайна.

УЛААНБААТАР ХОТ:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 20-22 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ