Ice Top-ийн тоглолт дээр нүцгэн залуу сюрприз барьжээ

Өчигдөр орой Ice Top хамтлагийн "Best of Ice Top" нэртэй тус хамтлагийн сүүлчийн тоглолт болсон билээ. Сар шинийн баяраар залуустаа зориулан жил бүр тоглолт хийдэг уламжлалтай тус хамтлагийнхны энэ сар шинийн тоглолтыг нэгэн "сюрприз"чухамдаа гутааж орхижээ.

Юу гэвэл ид тоглолтын дундуур үзэгчдийн дундаас нэгэн чармай шалдан залуу тайзанд дээр гарч ирж Ice Top-ийнхонтой юу юугүй зэрэгцэн үзэгчид рүү харж орилж эхэлжээ.

Хамтлагийнхан болон хамгаалагч нар яаралтай арга хэмжээ авч тоглолтыг гутааж, үзэгч залуусыг шоконд оруулсан залууг хөшигний араар авч оджээ.

Уг тоглолтыг үзсэн хүмүүсийн яриагаар бол тэр залууг ямар нэг байдлаар мансуурсан байсан учир ийм эрээгүй зүйл хийсэн хэмээжээ.

Сар шинийн баяраараа дуртай хамтлагийнхаа сүүлийн тоглолтыг үзэх гэсэн залуус юу харчихваа хэмээн тарж одсон гэнэ лээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ