Шувууны томуугаас сэрэмжлэхийг сануулж байна

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл их, амбулаторийн үзлэгийн 12 хувийг эзэлж, томуугийн А хүрээний Н3N2, В вирүсүүд хүн амын дунд зонхилж байгаа аж. Түүнчлэн 2013 оны гуравдугаар сард БНХАУ-д бүртгэгдсэн томуугийн А хүрээний Н7N9 вирүст халдварын хүний өвчлөл 2014 оны нэгдүгээр сарын 28-ны байдлаар 241-д хүрч 53 иргэн нас баржээ. Уг халдвар ньБНХАУ-ын Бээжин, өмнөд хэсгийн Шанхай, Анхуй, Жангсу, Гуандун, Фужиан, Жэжиан, Шэнжэн, Янжиан, Фожан, Шижоузэрэг хот, мужуудаасгадна Тайвань, Гонконгт бүртгэгдээд байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гаргасан дүгнэлтээр уг халдварыг ховор, гэнэтийн, нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөтэй гэж үзсэн байна.
Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас харъяагазар, алба, хэлтсийн дарга нарт хяналт шалгалтыг өндөрсгөх дараахь үүргийг өгсний зэрэгцээ сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй аж. Маргаашнаас ажил эхэлж, хил гааль нээлттэй болно. Тиймээс Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсүүд Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасны дагуу хилийн боомтоор нэвтэрч буй зорчигчдын халууныг хэмжих, сэжигтэй тохиолдол илэрвэл тэдгээрээс дэлгэрэнгүй асуумж судалгаа авах.
Хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд бүрэн хамруулж, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц, тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангаж ажиллах.
Импортоор орж буй шувуу, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүндтавих хүнсний аюулгүй байдлын хяналтыг чангатгах. Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газруудад Эрүүл мэндийн сайдын 2010 оны 362 дугаар тушаалыг хэрэгжүүлж, бэлэн байдлыг хангаж ажиллах.
Иргэд, хилийн боомтоор зорчигчдод шинэ халдварын талаарбодитой мэдээлэл, зөвлөмжсэрэмжлүүлэг хийх, халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд ( утас:100,455388) болон МХЕГ-т ( утас: 264786, 263150, 263642, 264342 ) шуурхай мэдээлэх.
Шинэ халдварын талаарх цаг үеийн мэдээллийг байгууллагын болон Томуугийн үндэсний төв /www.flu.mn/, Эрүүл мэндийн яам /www.moh.mn/, бусад холбогдох цахим хаягаар тогтмол авч, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах үүргийг холбогдох газруудад өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ