Өвлийн Олимпод оролцох тамирчдын хувцсыг шинэчилжээ

“Сочи 2014” өвлийн Олимпод оролцох хоёр тамирчны хувцсыг шинэчилсэн байна. Тэд“Mizuno” брэндийн цэнхэр өнгийн хувцас өмсөхөөр болжээ.
Учир нь хоёрхон тамирчин явуулж байж хувцас хэрэглэлд нь анхаарсангүй гэдэг шүүмжлэл цахим ертөнцөд өрнөж, Олимпийн хорооны дарга руу мессэж хүртэл бичиж иргэд эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм. Тэгвэл ямартай ч хоёр тамирчныхаа хувцсыг өөрчилсөн байна.
ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн Олимпийн XXII наадамд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордсон. Манай улсаас Олимпод оролцох баг тамирчдыг Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ахлан явах бол гүйлтийн цанын төрөлд Ч. Отгонцэцэг, Б. Бямбадорж нар дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор өрсөлдөх юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ