Баярын өдрүүдээр золгүй байдлаар есөн хүн энджээ

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 2-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 11520 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-653, 102 дугаарт- 5657, 103 дугаарт-5210 хандалт иржээ. Үүнээс зам тээврийн 437, түргэн тусламжийн 847, гал түймэр, гамшгаас хамгаалахын 15, гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 1827 дуудлагыг хүлээн авчээ.

Мөн нийслэлд цагаан сарын өдрүүдэд есөн хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Ингэхдээ ил харагдах байдлаар гурав, зам тээврийн ослоор дөрөв, унаж гэмтсэн байдалтай нэг хүн нас барлаа хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ