“Ice top” хамтлагийн тоглолт дээр нэгэн залуу нүцгэлэв

“Ice top” хамтлагийн “Best of Ice top” тоглолт UB Palace-т болсон. 18 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн тус хамтлагийн хамгийн отгон тоглолт нь энэ байсан юм. Тэгвэл тус хамтлагийн энэ удаагийн тоглолт хачин, сонин зүйлүүдээр дүүрэн болсон юм. Тодруулбал, тоглолтын үеэр тус хамтлагийнхны найз гэх нэгэн залуу тайзан дээр гарч ирэн бүрэн нүцгэлж үзэгчид рүү бэлэг эрхтнээ гарган хараалын үг урсгаж, хэсэг сахилгагүйтээд авсан юм. Уг үйлдлийг үзэгчдийн зарим нь хүндээр тусгаж аваагүй ч ихэнх нь үзэгчдийг доромжилсон, тайзыг гутаасан бүдүүлэг үйлдэл хэмээн шүүмжлэв. Хүмүүсийн хэлж буйгаар бол тайзан дээр нүцгэлсэн залууг Б гэдэг гэнэ. Б нь “Ice top” хамтлагийнхны найз бөгөөд тоглолтын үеэр тайзны араас гэнэт гарч ирэн олны өмнө нүцгэлж, эрхтэнээ хүмүүс рүү харуулсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ