Шүлхийгээс болж Алтан овоог зорихыг хориглолоо

Сүхбаатар аймгийн Онгон сумын зарим малчдын хотонд малын гоц халдварт өвчин гарсан тул хөл хорио тогтоогоод байгаа.Тэгвэл тухайн тогтоосон хугацаанаас хойш буюу нэгдүгээр сарын 27-ны өдрөөс өнөөг хүртэл 7-8 айлын шүлхийгээр өвчилсөн 82 үхрийг устгалд оруулаад байгаа гэж албаныхан мэдээллээ.

Шүлхий өвчин гарсны улмаас манай аймгийн хэд хэдэн суманд хөл хорио тогтоож, холбогдох албад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тиймээс нийслэл хот болон бусад аймаг, сумаас манай аймаг руу, тодруулбал, Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихыг түр хугацаагаар хоригложээ. Харин амралтаараа гэртээ ирсэн оюутан сурагчдыг бид ариутгасан машинаар буцааж байгаа. Мөн аймаг руу орох урсгалыг хаасан байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ