Холливудын алдарт жүжигчин нас баржээ

Холливудын алдарт жүжигчин, дэлгэцийн урлагийн мастер, Оскарын шагналт Филипп Сеймур Хоффман46 насандаа таалал төгсжээ. Түүний үхлийн тухай эмгэнэлт мэдээ олон улсын мэдээллийн агентлагуудуудын өнөөдрийн гол сэдэв болоод байна. CNN агентлагийн уламжилснаар Филипп Сеймур Хофман Нью-Йорк хот дахь гэртээ тайвшруулах үйлчилгээтэй эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас амьсгал хураасан хэмээжээ.
Хофман “Биг Лебовски” “Хүйтэн уул”, “Биелэгдэшгүй даалгавар” зэрэг 50 орчим кинонд гол болон туслах дүр бүтээсэн ба 2005 онд "Капоте" хэмээх баримтат уран сайхны киноны Трумэн Капотегийн дүрээр Оскарын шагнал хүртэж байсан юм. Тэрээр хамгийн сүүлд “Hunger Games” кинонд тоглосон ба тус киноны дараа дараагийн ангиудад ч тоглохоор төлөвлөгдсөн байжээ.
Холливудын алдарт жүжигчид тайвшруулах эмийн нөлөөгөөр насан эцэслэсэн тохиолдол өмнө нь ч гарч байсан. Алдарт жүжигчин Хит Лэжер ч мөн ийм үхлээр хорвоог орхисон юм.




www.bataar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ