Олон улсын чацарганы холбооны хурал Германд болно

Чацаргана сүүлийн найман жилийн дотор дэлхийн хөдөө аж ахуйн хамгийн ирээдүйтэй таримлын нэг болжээ. Энэ олон талын ач холбогдолтой хүчит ургамал азот шингээгч, шим тэжээлт хүнсний хэрэглээ, эмийн бэлдмэл, байгаль орчны хамгаалал зэргээрээ ихээхэн сонирхол татаж байна.
Анх 2003 онд Олон улсын чацарганы холбоо /ISA/-ны анхдугаар хурал Берлинд болсноос хойш чацарганыг хөдөө аж ахуй, үйлдвэр худалдаа, шинжлэх ухааны талаас нь сонирхож буй хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Иймээс тус холбооны Удирдах зөвлөл ээлжит хурлаа энэ оны аравдугаар сард Германы Потсдам хотноо “Чацаргана-технологи, эрүүл мэнд, байгаль орчин дахь шинэ хандлага” уриан дор явуулахаар шийдвэрлэсэн байна.
Уг хурал чацаргана судлалын өнөөгийн байдлыг үнэлж дүгнэх, чацаргана боловсруулалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, тариалах, боловсруулах шинэ технологийг танилцуулах, тарих, үржүүлэх шинэ мэдлэг, мэдээлэл солилцох, чацарганы эрүүл мэндийн болон эмчилгээний хэрэглээг танилцуулах зорилготой юм.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ