Капитал банкнаас тодруулга авлаа

Капитал банкны “Тавин мянгат”-д байрлах салбар халдлагад өртсөн тухай мэдээлэл зарим вэб сайтад нийтлэгдсэн. Уг мэдээллийн дагуу тус банкны Ерөнхий зохицуулалтын газрын захирал П.Баасанбямбаас тодруулга авахад:

Манай банкны "Тавин мянгат" тооцооны төвд 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр нэгэн этгээд орж ирэн сүрдүүлэг хийхийг оролдсон боловч тухайн үед тооцооны төвийн ажилтнууд болон хамгаалагч зохих журмын дагуу түргэн шуурхай зөв ажилласны үр дүнд үйлдлийг газар дээр нь таслан зогсоож, банкны харилцагчдын хөрөнгийг гэмт үйлдэлд өртөхөөс сэргийлж чадсан. Мөн зохих үүргээ гүйцэтгэж түргэн шуурхай ирж ажилласан хамгаалалтын алба, цагдаагийн байгууллагын ажилтнуудад банкны зүгээс талархал илэрхийлье.

Тооцооны төвийнүйл ажиллагаа хэвийн явагдаж байна" гэсэн мэдээллийг бидэнд өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ