Алтан Овоо, Шилийн богд руу зорчих замыг хаалаа

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт малын гоц халдварт өвчиншүлхий өвчин гарсантай холбогдуулан тус аймаг руу зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулсан. Тэгвэл уг өвчний тархалтыг хурдан хугацаанд зогсоох, өвчнийг хязгаарлах зорилгоорОнгон, Наран, Дарьганга, Шилийн богд чиглэлд явах хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан байна.
Шүлхий гарсантай холбогдуулан дээрх сумдад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоогоод байсан бол ийнхүү зам хаажээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ