Таван настай “Сахиусан тэнгэрт”-т дурсгалын хүрд бүтээцгээее

Хэдхэн хоногийн өмнө гарсан нэгэн эмгэнэлт хэрэг хүмүүсийн зүрх сэтгэлийг цочирдуулан, өрөвдөх, харуусах мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлсэн билээ.
Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багт өнгөрөгч сарын 23-нд таван настай бяцхан охин хөлдөж амиа алдсан хэрэг гарсныг бид сайн санаж байгаа.
Тэрээр өвөөгийнд нь очиж сар шинийн бууз чимхэхээр явсан ээж аавынхаа араас очих гэж дүүтэйгээ хамт гараад, замдаа төөрөн, эрлийн баг охидыг олох үед эгч нь гурван настай дүүдээ хамаг хувцсаа тайлж өмсүүлээд, өөрөө осгон нас барсан байсан юм.
Тэгвэл энэхүү бяцхан атлаа баатарлаг охинд зориулан Гандантэгчинлэн хийдэд нэрийг нь бичсэн дурсгалын хүрд бүтээхээр сайн санаат зарим хүмүүс санаачлаад байгаа аж. Энэ талаар өчигдөр орой ТВ9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгээр яригдаад өнгөрснийг зарим үзэгчид сонссон байх.
Уг хүрдийг бүтээхэд зохих хэмжээний санхүү, хөрөнгө мөнгө шаардлагатай байгааг ч тэнд дурдаж байсан. Түүнийг сонссон хэнд ч болов тэрхүү буяны хүрд бүтээх үйлсэд нь туслахсан гэсэн сэтгэгдэл төрсөн буй заа.“Монгол коммент”-ийн Билгээгийн өгүүлж буйгаар, тэрхүү шаардагдаж байгаа хөрөнгө оруулалт нь “мөнгөлөг” эрхмүүдийн хувьд бол бараг “тоглоом” гэлтэй юм гэсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ