Монгол залуус гар утас зохион бүтээжээ


Таван монгол залуу “Sh104” нэртэй ухаалаг гар утас бүтээжээ. ОХУ-ын Техникийн их сургуулийн мэдээлэл технологийн ангид сурдаг тэд гурван жил хөдөлмөрлөсөний эцэст ийнхүү утас зохион бүтээсэн байна. Энэ утас нь зөвхөн эзнийхээ хурууны хээг мэдрэхээрээ онцлог гэнэ. Цэсэнд нь утас өөрийгөө цэвэрлэж, форматлах шинэ програм суулгажээ.
Түүнчлэн ярьж буй хүнийхээ орчны чимээг дарж, чанга дуугаргах давуу талтай бөгөөд одоогоортуршиж байгаа юм байна. Оросын техникийн сургуулийн эрдэмтэд энэ ухаалаг гар утсыг туршаад, туршилт амжилттай болбол олноор үйлдвэрлэх боломжоор хангана гэсэн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ