2012 он хамгийн халуун арван жилд багтжээ

2012 он 150 гаруй жил ажиглалт хийж ирсэн хугацаанд хамгийн халуун жилийн нэг байлаа гэж Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлжээ. 1850 оноос хойш ердөө найман жил л өнгөрсөн оныхоос дундаж температураар давж гарсныг Би-би-си уламжилсан байна.
Жилийн үзүүлэлтүүдийг ерөөс мэдэгдэм бууруулж байдаг Номхон далайн өмнөд хэсгийн усны гадаргуу ер бусын хөрсөн “Ла Нинья” нэртэй цаг уурын өвөрмөц үзэгдэл ажиглагдсан хэдий ч, өнгөрсөн он хамгийн халуун арван жилийн тоонд орсон нь цаг уурчдлын сэтгэлийг түгшээж байна.
2012 он хэмжилт хийж ирсэн түүхэнд дунджаас дээш температуртай дараалсан хорин долоо дахь жил бас болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ