Г.Ганхүү эвгүй байдалд оржээ

“Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү шинийн нэгэнд осол гаргажээ. Тэрбээр Төв шуудангийн өмнө урдаа явсан машиныг мөргөсөн байна. Тэрээр бууж ирүүтээ “Баярын өдөр эвгүй зүйл боллоо. Цагдаа энэ тэр болоод яахав. Машинаа хүссэн газраа очиж янзлуулаарай. Төлбөр мөнгөнд нь санаа зоволтгүй. Над руу яриарай. Намайг таньж байгаа биз дээ” гээд утасныхаа дугаарыг өгчээ. Харамсалтай нь, мөргүүлсэн машины жолооч гадаадад олон жил амьдарч байгаад нутагтаа ирсэн нэгэн байсан аж. Улмаар машинд нь явсан хүмүүсээс хэн нь ч Г.Ганхүүг танихгүй байсанд тэрээр тун эвгүй байдалд оржээ.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ