ЭЕШ-ын бүртгэл маргааш эхэлнэ


Жил бүр орон даяар зохион байгуулдаг ЭЕШ-ын бүртгэл маргааш өглөөний 09:00 цагаас эхлэх юм байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс маргааш элсэгчдэд мэдээлэл өгөх гэнэ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл жил бүр хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ны хооронд явагддаг байсан бол энэ жил сар шинийн баяр таарсан учраас маргаашаас эхлэн дөрөвдүгээр сарын 21 хүртэл бүртгэхээр болжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ