З.Баянсэлэнгэ нарын гар хөл бологсод Дээд шүүхэд хандлаа

2012 оны орон нутгийн сонгуулиар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарын хүмүүс МАН-ыг дэмж хэмээн иргэдээр мөнгө тараалгасан гэх хэргийн шүүх хурал өнгөрсөн онд болж, Б.Гал-Эрдэнэ, Ц.Бугасүрэн, Ш.Гантулга, Г.Сүхбаатар, Ч.Батманлай, Н.Хишигсүрэн нарт 3-5 сарын хорих ял оноосон. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан ч хэвээр үлдээсэн. Тиймээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд ханджээ. Тэдний гомдлыг энэ сарын 7-нд буюу ирэх баасан гаригт хэлэлцэх юм байна.

Хэргийг сануулбал, З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарыг Н.Бугасүрэн нарын зургаан иргэнээр гурван сая төгрөгийг 50, 50 мянгаар тараалгасан гэх. Гэвч уг хэрэг хуулийн байгууллагад шалгагдахад мөнгө тараалгасан гэх УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нар хэргээс мултарч, өгсөн үүрэг даалгаврых нь дагуу мөнгө тараасан гэх Н.Хишигсүрэн нарын хүмүүс ийнхүү шүүгдсэн байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ