Аргентиний шигшээд дэлхийн аварга болох боломж бий

Аргентиний шигшээ багийн ахлагч, “Барселона”-гийн лидер Лионель Месси Олон улсын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах ёслолын үеэр FIFA.com-ын сурвалжлагчид дараах ярилцлагыг өгчээ.

Өнгөрсөн жил “Барселона” Испанийн аварга болж, Аргентиний шигшээ “World Cup 2014”-ийн эрхээ авсан ч та гэмтлийн улмаас нэлээд хэдэн долоо хоног тоглоогүй. Тэгэхээр 2013 оныг хэцүүхэн жил байсан гэж болох уу?

Тийм ээ, амаргүй байсан шүү. Бид Испанийн аварга болж, Аваргуудын лигийн хагас шигшээд хүрэх тэр үед ч гэсэн би зуун хувь бэлэн байгаагүй. Дараа нь гэмтлийн улмаас улирлын эхний хэдэн тоглолтыг өнжиж, удалгүй хүнд гэмтэл авсан.

Тантай ажиллаж байсан бүх дасгалжуулагч авьяас чадварыг чинь бишрэхийн зэрэгцээ “Месси талбайн гадна байхыг үзэн яддаг” хэмээн ярьсан байдаг. Өөрөө тоглохгүй хөндлөнгөөс үзэж байхад ямархуу сэтгэгдэлтөрж байв?

Үнэнийг хэлэхэд маш хэцүү байсан. Гэхдээ хурдан эдгэхийн тулд бүх зүйлийг өөдрөгөөр бодохыг хичээж байлаа. Энэ хоёр сарын хугацаанд бие бялдрын бэлтгэлжилтдээ гайгүй сайн анхаарч чадсан болохоор “Цаг хугацаа дэмий алдлаа” гэж харамсах зүйл алга.

Төрөлх Росариодоо яагаад уйтгарласан гэж?

Найз нөхөд, гэр бүлийнхэн маань бүгдээрээ Барселонад үлдсэн учраас. Тэднийхээ хажууд байхад сэргэлт авах шиг болдог.

Аргентинд гудамжаар явахад хүндрэлтэй байдаг уу?

Тийм ээ, яг Барселона шиг (инээв). Хэдий тийм ч найзууд, хамаатан садныхнаараа сайн хэссэн шүү.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ