Алдарт эхчүүдийн одонгийн мөнгийг маргаашнаас олгож эхэлнэ

Засгийн газраас жил бүр алдарт эхийн одонтой эхчүүдэдмөнгө олгодог. Өмнө нь долоон хүүхэд төрүүлсэн бол нэг, таван хүүхэд төрүүлсэн бол хоёрдугаар зэргийн одонг олгодог байсан. Харин энэ жил зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийг жилдээ нэг удаа тэтгэмж болгон олгохоор болсон билээ.

Энэ жилийн Алдарт эхийн одонтой эхчүүдийн мөнгийг маргаашнаас олгохоор болжээ. Холбогдох хууль журмын дагуу уг мөнгийг Олон улсын эмэгтэйчүүдийн баяраас өмнө олгохоор заасан байдаг юм.\

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ