“Нарантуул”-ын өргөтгөлийн суурин дээр шинэ худалдааны төв барина


Өнгөрсөн наймдугаар сард гал гарч шатсан “Нарантуул“ худалдааны төвийн өргөтгөлийн суурин дээр орчин үеийн хүнсний зах барихаар болжээ. Одоогоор газрыг нь цэвэрлэж, чөлөөлсөн байгаа бөгөөд шинэ захын зураг төслийг “Нарантуул”-ын босс, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нийслэлийн архитекторт танилцуулсан гэнэ.
Барилгын цутгалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сард хийгээд, энэ ондоо багтаан барилгаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Барилга барихдаа задгай захыг хаахгүй, хашаа татаж тусгаарлаад ажлаа явуулах бөгөөд хамгийн түрүүнд хуучин захад худалдаа хийж байсан хүмүүсийг оруулж, ажлын байраар хангана гэж захын удирдлагууд ярьсан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ