ЭЕШ-ын бүртгэл эхэллээ


Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр өглөө 09.00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 21-ний 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Сурагчид урьд жилүүдийн адилwww.eec.mn цахим хаягаар орж шалгалт өгөх хичээлээ сонгож, шар хуудсаа авч бүртгүүлэх аж. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс хэвлэлийн бага хурал зарлажээ. Энэ жилээс эхлэн хүүхэд бүр монгол хэлний шалгалтыг заавал өгөхөөр болжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ