15 монгол эмэгтэйг худалдаалах гэж байсан АНУ-ын иргэнийг шалгаж байна


Эрүүгийн цагдаагийн газрын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээс АНУ-ын иргэн П гэгчийг саатуулсан. Учир нь тэрээр Монгол улсын 15 эмэгтэйг Номхон далайд байрлах Хойд Марианы арлуудын нэг АНУ-ын эзэмшлийн Сайпан арал руу хил давуулан худалдаалах гэж байсан юм. ЭЦГ нь уг ажиллагааг ТЕГ-тай хамтран байгуулснаар АНУ-ын баривчилсан билээ. Ингэснээр уг 15 эмэгтэйг хүн худалдаалах гэмт хэрэгт хохирохоос урьдчилан сэргийлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ