Археологийн олдвороо өөрсдөө сэргээн засдаг болно


Манай улс түүхэн ховор олдворуудаа гадаадын оронд аваачиж сэргээн засварладаг. Тэгвэл археологийн олдворуудаа удахгүй дотооддоо сэргээн засварладаг болох юм байна.
Монгол нутаг нүүдэлчдийн археологийн олдворын өлгий нутаг гэгддэг. Энэ ч утгаараа олон улсын археологчид судалгаагаа манай улс руу чиглүүлж буй. Гэтэл манайд олдвороо дотооддоо засварлах боломж байдаггүйгээс гадаадын улс орнуудыг царайчилдаг. Хамгийн сүүлд л гэхэд дэлхийд хосгүй хөгжмийн зэмсэг бүхий олдвор Жаргалантхайрханаас олдсон.Түүнийг Герман улсад сэргээн засварлаад монголдоо авчиржээ. Тэгвэл манай улсад археологийн музей байгуулахаар зураг төслийн уралдаан зарлажээ. Ингэснээр дортооддоо археологийн дурсгалаа сэргээх боломж бүрдэнэ гэдгийг салбарын сайд Ц.Оюунгэрэл хэлсэн байна.
Гадагшаа сэргээн засварлалт хийлгэхээр гаргасан олдворуудыг хил гаалиар гаргахад бэрхшээлтэй байхаас гадна буцаж ирэхдээ хэлбэр, загвар нь өөрчлөгдлөө гэх мэт асуудал үүсдэг гэнэ.
Одоогоор Археологийн хүрээлэнд багахан хэмжээний олдвор сэргээн засвларлах лаборатори ажилладаг бөгөөд 2011 онд байгуулагджээ. Үүнээс гадна археолегийн олдвор сэргээн засах мэргэжилтэн бэлтгэх нь томоохон асуудлын нэг байсаар ирсэн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ