"Хайрын хөшөө" нээлтээ хийнэ

Гэгээн Валентины өдөр буюу энэ сарын 14-ы өдөр Viva CIty залуусын хороололд "Хайрын хөшөө"-ний нээлтийг хийхээр төлөвлөлөө.

Амраг хосууд хамтдаа он удаан жил ханилан жаргахаа билэгдэн, зүрхэн дэхь тэр л бадарсан сэтгэлээ үүрд байлгахыг бэлгэшээн "Хайрын хөшөө"-нд зүрх сэтгэлээ мөнхлөн цоожлон үлдээдэг уламжлалыг эхлүүлж байгаа аж.

Энэхүү өдрийг чимэхээр үлгэр жишээ болсон олны танил хосууд хүрэлцэн ирж нийт хосуудынхаа хамтаар хайраа түгжин мөнхөлнө. Нийт хосууд болон нийт гэр бүлүүдийг энэхүү гайхалтай хөшөөний нээлтэд хүрэлцэн ирж хайраа мөнхлөхийг урьж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ