Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг шийднэ

Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршлуудад баригдах авто зам, ус зайлуулах шугам сүлжээ, гэрэлтүүлгийн ажлын зураг төсөл боловсруулах тухай” захирамж гаргалаа.

Захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа хорооллуудынавто зам, ус зайлуулах шугам сүлжээ, гэрэлтүүлгийн ажлын зураг төсөл боловсруулах ажлын жагсаалтыг гаргаж, батлуулахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа. Батлагдсан зургийн ажлыг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлага, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газар, Зурагтөслийн ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих шинээр баригдах, шинэчлэх авто зам, инженерийншугам сүлжээ, барилга байгууламжийн зураг төсөв, ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөболовсруулах ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыгнийслэлийн Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Жич:Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршлуудад баригдах авто зам, ус зайлуулах шугам сүлжээ, гэрэлтүүлгийн зураг төсөл боловсруулах ажлын жагсаалтыг хүснэгтээр танилцуулъя.

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг 2014 онд санхүүжих
1 БЗД 8, 16-р хороо, Гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан авто замын зурагтөсөл /93,8 га/
1.1.Авто зам -5.5 км
1.2.Ус зайлуулах шугам сүлжээ -5,5 км
1.3.Гэрэлтүүлэг-5,5 км


93,5
43,5
2 БЗД, 12-р хороо, Жанжин клубын орчмын гэр хорооллын дахин төлөвлөлт /13,4 га/
1.1.Авто зам-2,3 км
1.2.Ус зайлуулах шугам сүлжээ -2,3 км
1.3.Гэрэлтүүлэг-2,3 км
40,7 18,7
3 ЧД, 13, 15-р хороо, Гэр хорооллын хэсэгчилсэн ЕТ-д тусгагдсан авто замын зураг төсөл боловсруулах /15,0 га/
1.1.Авто зам-2,2 км
1.2.Гүүр-24 ум
1.3.Ус зайлуулах шугам сүлжээ-2,2 км
1.4.Гэрэлтүүлэг-2,2 км
70,0 33,0
4 БЗД,13, 14-р хороо, Гэр хорооллын хэсэгчилсэн ЕТ-д тусгагдсан авто замын зураг төсөл /15,2 га/
1.1.Авто зам -10,1 км
1.2.Ус зайлуулах шугам сүлжээ-10,1 км
1.3.Гэрэлтүүлэг-10,1 км
94,7 40,7
5 СХД, 5, 6, 7-р хороо, Гэр хорооллын хэсэгчилсэн ЕТ-д тусгагдсан авто замын зураг төсөл боловсруулах /130 га/
1.1.Авто зам-4,5 км
1.2.Гүүр-3*18ум
1.3.Ус зайлуулах шугам сүлжээ-4,5 км
1.4.Гэрэлтүүлэг – 4.5 км
1.5.Ил суваг, хиймэл цөөрөм-300 ум
143,0 60,0
6 СБД, 15-р хороо, Гэр хорооллын хэсэгчилсэн ЕТ-д тусгагдсан авто замын зураг төсөл боловсруулах /122 /13 га/.
1.1.Авто зам –1.2 км
1.2.Гүүр –2 х 24 ум
1.3.Ус зайлуулах шугам сүлжээ –1.2 км
1.4.Гэрэлтүүлэг –1.2 км
1.5.Ус зайлуулах далан– 260 ум
123,7 57,7
7 СХД, 10-р хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байр орчмын Гэр хорооллын хэсэгчилсэн ЕТ-д тусгагдсан авто замын зураг төсөл боловсруулах /11 га/
1.1.Авто зам-2.3 км
1.2.Ус зайлуулах шугам сүлжээ – 2.3 ум
1.3.Гэрэлтүүлэг-2.3 км
63,4 29,4
8 ЧД 9,10,11-р хороо Дэнжийн 1000 орчмын гэр хорооллын хэсэгчилсэн ЕТ-д тусгагдсан авто замын зураг төсөл боловсруулах /50,4 га/
1.4.Авто зам-9.3 км
1.5.Ус зайлуулах шугам сүлжээ– 9.3 ум
1.6.Гэрэлтүүлэг-9.3 км
175,2 80,0
9 СБД, 9,10,11, 12-р хороо, Орон сууцны 7-р хорооллын хэсэгчилсэн ЕТ-д тусгагдсан авто замын зураг төсөл боловсруулах /101 га/

1.7.Авто зам-8.9 км
1.8.Ус зайлуулах шугам сүлжээ– 8.9 ум
1.9.Гэрэлтүүлэг-8.9 км
20,2 20,2
Нийт 824,4 383,2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ