Хүмүүжигч таван сая төгрөгөөр шагнуулжээ

ССАЖЯ-наас өнгөрөгч оны арваннэгдүгээр сард хүүхэлдэйн кино зохиолын уралдаан зарлажээ. Тус уралдаанд ШШГЕГ-ын харьяа Хорих 415 дугаар ангийн хүмүүжигч түрүүлсэн байна. Хүмүүжигч Хө.Хүчитхарын “Бага хөлгөн туульс” бүтээл нь олон ангит хүүхэлдэйн кино зохиолын төрөлд нийт 15 бүтээл ирсэнээс тэргүүн байрт шалгарсан байна. Төрөөс хүүхдэд зориулсан уран бүтээл туурвигчдыг дэмжих зорилготой уг уралдааны тэргүүн байрын шагналд таван сая төгрөг дагалдсан байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ