Бэкхем хөлбөмбөгийн багтай боллоо

Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ, “Реал” болон “Манчестер Юнайтэд” багийн хагас хамгаалагч асан Дэвид Бэкхем АНУ-ын Майами хотод МЛС лигийн баг байгуулж байгаагаа албан ёсоор зарлав. Тун удахгүй шинэ багийн цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил эхлэх аж. Одоогоор багийн нэр нууцлагдаж байгаа аж.

“Би миний хувьд тун дотно байх тийм багийг байгуулахыг хүсч байна. Энэ хот хөлбөмбөг үзэхэд бэлэн болсон гэдгийг би мэднэ. Бид хамтдаа амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэж англи эр мэдэгджээ.

Түүний байгуулж буй шинэ баг тус лигт 2017 оноос хүч үзэх гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ