А.Хүчитбаатар Японы иргэн боллоо

Токитенкү А.Хүчитбаатарыг сумо сонирхогчид андахгүй. Тэрээр арлын орныг зорьсон олон монгол хөвгүүдийн нэг болж сүмогийн түүхэнд нэр алдраа өндөрт өргөсөөр 10-аад жилийн нүүр үзэж байгаа.

Зодог тайлсан бөхчүүд ояката буюу өөрийн гэсэн дэвжээтэй болдог хүсэл сонирхол түүнийг ч мөн тойрсонгүй. Харамсалтай нь дэвжээний эзэн зөвхөн Япон улсын иргэн байх ёстой тул А.Хүчитбаатар маань иргэншлээ солихоор болжээ.

Ингэснээр тэрээр Кёкүтенхо Н.Цэвэгнямын араас Наран улсын иргэн болсон хоёр дахь монгол сүмоч болж байна. Дашрамд дурдахад Болгарын сүмоч Котошюү ч мөн иргэншлээ сольж өөрийн Болгар овгоо япон эхнэрийнхээ овгоор сольжээ.

japan-sumo.ru сайтад мэдээлснээр тэдний араас ёкозүна Хакухо, озэки Какүрюү нар ч иргэншлээ солихоор хэдийнэ хүсэлтээ гаргаад байгаа хэмээжээ. Ийнхүү сүмод амьдралаа зориулахаар шийдсэн монгол бөхчүүд иргэншлээ сольсоор байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ