Капитал банкны харилцагчдад хохирол учраагүй

Капитал банкны ажилтнуудтай холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болсонтой холбогдуулан тус банкны төлөөлөл өчигдөр тайлбар хийлээ.
Хурлын үеэр тус банкны Бизнес хөгжлийн газрын дарга Б.Ганбаатар “Капитал банкны харилцагчдад хохирол учраагүй. Шүүх иргэд хоорондын маргаан учраас банкинд хамааралгүйг тогтоосон. Банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Зарим хэвлэлээр ташаа мэдээлж байгаад харамсаж байна” гэсэн юм.
Шүүх хурлаар тус банкны Санхүүгийн удирдлагын газрын хөрөнгө зохицуулалтын газрын диллерээр ажиллаж байсан Х.Мандахад бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр 10.1 жилийн хорих ял оноосон. Диллер залуу хуурамч бичиг баримт бүрдүүлэн хувиараа хүмүүстэй гэрээ хийж 954 сая төгрөгийг мэхэлж авсан нь шүүхээр тогтоогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ