Цэрэг татлага эхэллээ

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэлж байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу цэрэг татлага энэ сарын 3-аас 5-ны өдрүүдэд болох юм. Одоогоор нийслэл хотын цэргийн насны залуучуудын 93 хувьд нь цэргийн зарлан дуудах хуудас очсон байгаа аж.
Цэрэг татлагын комисс  Сонгинохайрхан дүүрэгт 83-р сургууль, Баянгол дүүрэгт 96-р сургууль, Баянзүрх дүүрэгт 53-р сургууль, Сүхбаатар дүүрэгт 31-р сургууль, Чингэлтэй дүүрэгт 24-р сургууль, Хан-Уул дүүрэгт 52-р сургууль дээр тус тус байрлаж байна.
Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ