Бурхан чөтгөр хоёр ярилцсан нь

Нэгэн өдөр бурхан чөтгөр хоёр тааралдаад мэнд амраа мэдэлцэн хол ойрыг ярилцах зуураа хүн гэдэг амьтны тухай зөндөө удаан хэлэлцэж өөр өөрийн санаа бодлоо уралдуулан нэг ёсондоо мэтгэлцээн маягийн юм хийгээд авчээ. Хамгийн эхлээд чөтгөр үг өдөн ийнхүү хэлж гэнэ.

Чөтгөр: Үгүй ээ, энэ хүмүүс сонин юмаа. Өглөө үдэшгүй л чамайг бодоод залбираад байгаа гэх атлаа чамайг ажлаа хийдэггүй залхуу амьтан гэж байх юм гэлээ.

Бурхан: Магадгүй л юм. Энэ ч яахав чи л ажлаа сайн хийгээд байгаагийн шинж биз дээ хэмээн ёжлонгуй хэлэв.

Чөтгөр: Тэр ч тийм шүү. Хамгийн сонин юм нь тэд надад дургүй дургүй л гээд байдаг, тэгэхдээ надад ямар их хайртай гээч. Чи түүнийг төсөөлөх ч үгүй

Бурхан: За даа чи ч арай хэтрүүлж байнаа. Яагаад тэгж бодох болоо вэ?

Чөтгөр: Үгүй яах вэ дээ. Тэд миний зааж өгсөн зүйлийг үтэр түргэн сурч, бараг надаас илүү сайн хийдэг юм. Өнөөдөр л гэхэд нэг хүн найзыгаа даргадаа матаж ажлаас нь халуулна гээд гарсан бараг болоо байлгүй дээ. Найзыгаа л халуулчихбал тэрэнд өөрт нь албан тушаал ахих боломж гарна гээд л үглээд байдаг юм. Санаа нь амраа байлгүй зайлуул.

Бурхан: Тэгээд чи үүнийг зааж өглөө гэж үү?

Чөтгөр: Тиймээ, би ингэхийг түүнд санал болгосон юм.

Бурхан: Чи бүх хүмүүсийг ингэж чадахгүй шүү. Энэ муу санааг чинь би хүмүүст хэлж ойлгуулж өгөх болно. Сайн хүн чиний бодож байгаагаас хавьгүй олон байгаа.

Чөтгөр (Учиргүй инээж, элэг нь хөшиж байгаа бололтой бүүр ээрч мууран байж хэлсэн нь): Сайн хүн гэсэн үү? Ямар хүнийг сайн хүн гэдгийг тэдмэдэхээ ч байсан. Чиний нөгөө хэлээд байдаг бусдад гай болдоггүй, худлаа ярьж, хулгай хийдэггүй хүнийг үү? Хэ хэ, ха ха, тийм хүнийгээ тэд юу гэж хэлдэг болсныг мэдэх үү, чи? Тэнэг гэдэг болсон. Би ч тийм хүмүүст чинь энд тэндгүй хөөрхөн занга бэлдээд тавьчихсан байгаа. (Ха ха ха хэмээн тавлан хөхрөв)

Бурхан: Чи тэгтлээ их баярлах хэрэггүй. Би тэр зангануудыгчинь таслан хаяж, хүмүүстзөв мөрөөр амьдрахад туслах болно. Сайн нь дандаа муугаа дийлж явдаг болохоор л өнөөдрийг хүртэл хүмүүс байсаар байгаа юм.

Чөтгөр:За даа юу л бол. Уг нь чи надтай зүйрлэхийн аргагүй хүчтэй л дээ.Гэхдээ хүмүүс чамаас аврал нэхэж залбарихад нь чи хажууд нь байдаг юм уу даа. Харин би бол хэрэгтэйцагт нь байнга л хажууд нь байдаг шүүдээ. Наад зах ньгэхэд зам дээр зай тавьж өгөхгүй бие биен лүүгээ муухай харалцан хараал тавьж байгаа хүмүүсийг чи хар л даа. Тэднийг ийм байлгахад надаас тийм ч их хүч гардаггүй. Харин чи битгий тэг гээд л хэлээдбайдаг. Гэтэл чиний үгэнд орохдоо тэд дургүй л байгаа биз дээ.

Бурхан:Хүн гэдэг ухаантай амьтан болохоор эрт орой хэзээ нэгэн цагт миний хэлснийг ухаарч, чиний үгэнд орохоо больдог юм.

Чөтгөр:Чи бид хоёр тэр хүн гэдэг амьтныгчинь бий болсноосхойш өдийг хүртэлмаллах гэж хамтдаа зөндөө л зовлоо. Үгүй тэгээд хараад байхад наад хүмүүс чинь чиний ярьж хэлж өгч байгааг ухаарч байгаа шинж алгаа. Харин ч дээр үеийнх байх тусмаа л хүмүүс бас чам руу гүйчих гээд намайг бишгүй бухимдуулдаг байж билээ. Одоо илүүтансаг, амар хялбар амьдрах болсон ч тэгэх хэрээрээуламл намайг шүтдэг болж байгааг харж байна уу? Заримдаа би өөрийгөө бурхан байхаа гэж боддог юм шүү дээ (хэ хэ хэмээн ихэд чанга дуугаар шоолон инээлээ)

Бурхан: Чиний хүмүүсээр хийлгээд байгаа зүйл тэдэнд зовлон авчирч байгаа нь чамд бол сайхан л байдаг байх. Тэгэхдээ тэд зүрх сэтгэл дотроо чамайг үргэлж үзэн ядаж байдаг учраас тэнд л лав чиний орогнох газар байхгүй

Чөтгөр:Намайг оруулахгүй байхаарнь би бас яаж зүгээр байх вэ? Нэг арга бодож олсон. Хи хи хи. Танай тэр хүмүүс чинь юманд хачин амархан хууртдагийг нь би ашигладаг гэвэл чамд ямар санагдах бол?Би хүмүүсийг чи бүхнээс илүү, тиймээс дорд амьтсуудыг нулимж бай гэж чихэнд нь шивэгнэдэг. Тэгэнгүүт л тэд үгэнд минь итгээд ядарсан нэгнийгээ ямар муухайгаар харж, дээрэлхэн өшигчиж эхэлдэг гэж санана.Өшиглүүлж байгаагийг нь өшөөгөө авахыг сануулж хэлэхээ би бас юу гэж мартах вэ? Ингээд тэр зүрх сэтгэл гээд байгаа зүйл чинь миний хэлсэнбүхнээр дүүрээд ирэхээр би тэнд байгаатай ялгаа юу байна даа.

Бурхан: Хүмүүс ухаантай. Тэд бодож, ухаарч, сайн сайхныг өөртөө хэвшүүлэх чадалтай. Тийм ч учраас миний хэлснийг тэд шууд дагахгүй байгаа юм шиг чамд харагдаж болох ч эцэстээ чиний энэ башир аргыг бүгд таньж ойлгон намайг дагах болно.

Чөтгөр: Чи хүмүүсийг ухаантай гээд л байх юм. Ямрыг нь би сайн мэдэхгүй. Ямар ч байсан тэд хувиа хичээсэн, атаархуу, хуурамч, залхуу, биеэ тоосон, ихэмсэг давлиун байх нь л элбэг байдаг шүү дээ. Тэгэх тусмаа л надад ажлаа хийхэд амар болж, би ч хүний ертөнцөөр хаа сайгүй очиж хүссэн бүхнээ хийх боломжтой болдог. Ямар санагдаж байна даа??? За даа, ер нь ч өдөр шөнөгүй мөнгө мөнгө гэж гүйсээр чиний тэр сургаалыг бодох зав гарах болов уу даа, тэдэнд.

Бурхан: Хүмүүсийн энэ их зовлон зүдгүүр муу муухай сэтгэлээс нь ургаж байдаг нь ч үнэн л дээ. Дээр нь чиний энэ хорлол бүр хэрээс хэтэрч байна

Чөтгөр:Хэ хэ хэ. Ингээд л чи намайг өнөөг хүртэл сайн таниагүй болохоор үгүй хийчихэж чадахгүй байгаа юм. Би хүмүүсийн зовлон шаналлаар ундаалж, баясаж цэнгэж амьдардаг. Үүндээ би тийм ч их хүч зардаггүй. Учир нь хүмүүс өөрсдөө миний өмнөөс ажлыг минь хийгээд өгчихдөг. Чиний яриад байгаа тэр муу муухай сэтгэл гээд байгаа зүйл чинь сайнаасаа илүү хурдан, бас амарханургах гээд байдаг юм. Би жаахан усалчихад нь л үр жимс нь энд тэндгүй эх адаггүй дүүрнэ.

Бурхан чиний ачаар ч юм болов уу? Эсвэл ёстой чиний хэлээд байгаагаар ухаантайнх нь юм болов уу? Бүү мэд. Хүмүүс хөгжөөд л байна л даа. Тэгэх тусмаа л чамаас холдож над руу ханарцгааж байгааг би түрүүн чамд хэлсэн шүү дээ. Өнөөдөр тэдэнд шүтдэг гуравхан зүйл байгаа. Өнгө, мөнгө, эрх мэдэл. Тэдний зохиосон нийгэм гээд байгаа зүйл нь ч тэдэнд чамайг шүтэх боломж олгохгүй байхаар хийгдсэн эд шүү дээ. Бас л миний талд. (Хэ хэ хэ хэмээн учиргүй чанга инээв). Хүмүүс өнгө, мөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахаа больсон. Гаднаа чам шиг инээмсэглэх ч дотроо бол намайг л сонсдог юм, тэд. Ийм л байна даа найз минь. Ажлаа сайн хий. Ажлаа хий за юу !!! Тэгэхгүй бол удахгүй хүмүүсийн бурхан нь би болох гээд байна шүү дээ (Ха ха ха хэ хэ хэ хэ хэмээн чанга чанга инээж элгээ тэврэн эвхэрсээр холдож одов)

Л.Баярдалай

СЭТГЭГДЭЛ БИЧИХ