“Голомт” банк хөрөнгө оруулагчаа алджээ

Долоо хоногийн өмнө Абу Дабигийн хөрөнгө оруулалтын зөвлөл “Голомт банк”-наас хөрөнгө оруулалтаа буцаан татах гэж буй талаар мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл дэлхийн томоохон банкуудын нэг болох “Credit Suisse” Голомтоос хөрөнгө оруулалтаа татах болсныг “Bloomberg” мэдээлсэн байна.

Тус банкны хувьд 10 сая ам.долларын зээл олгосон боловч одоо хэр нь хувьцаагаа гаргаж, зээлээ буцаан төлөөгүй байгаа нь итгэл алдахад хүрчээ. Хөрөнгө оруулагчдын аль аль нь гэрээнд заасан хугацаандаа аудитын тайлангаа хүргүүлж байгаагүй гэдэг шалтгаанаар мөнгөө буцаан авахаар зэхэж байна. Манай арилжааны томоохон банкуудын нэг ийнхүү олон улсын хэвлэлийн анхаарлын төвд оров. Тиймээс Голомт банкны харилцагчид ч мөнгөө татаж эхлэхийг үгүйсгэхгүй байдалд хүрээд байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ