Би өөрийгөө тийм ч хурдан унтчихсан гэж боддоггүй

Би найз залуутайгаа үерхээд хоёр жил болж байна. Саяхан гэр бүл болсон. Тэрэндээ хайртай, тэр ч гэсэн надад хайртай л эхэлсэн.
Бид анх танилцаад хоёр сар болоод дотно харилцаанд орж байсан юм.
Би өөрийгөө тийм ч хурдан унтчихсан гэж боддоггүй. Гэтэл найз залуу маань сүүлийн үед хэрүүл хийхээрээ чи ер нь амархан байсан биз дээ гэж хэрэлддэг боллоо.
Тэгээд бас одоо л их хартай гэдэг нь мэдэгдэж байна. Өмнө нь би мэддэггүй байсан.
Ер нь дөнгөж эхэлж байгаа амьдрал гэхэд иймэрхүү хэрүүлтэй байна гэдэг төвөгтэй юм аа. Би энэ хүнтэй амьдрах ёстой юу эсвэл эртхэн дээрээ салах уу.
Сэтгэл зүйч:
Нөхөр чинь угаас хартай хүн юм байна. Өмнө нь та хоёр хамт амьдардаггүй байсан болоод та түүний зан авирыг бүрэн таньж мэдээгүй байсан болов уу. Ер нь хүмүүс нэг гэрт орохоосоо өмнө хэн нь хэн бэ гэдгээ тэр бүр таниулдаггүй. Гадуур болзож олдсон цагаа аль болох сайхан өнгөрүүлэхийг л хичээдэг учраас нуугдмал байдаг зан араншингаа гаргах нь ховор гэхэд болно.
Таны хувьд хайр сэтгэл чинь мэдээж чухал. Нөхөртөө та энэ байдал тун сөрөг үр дагавартайг хэлж ойлгуулах хэрэгтэй. Гэр бүл салалт гэдэг маш олон сөрөг талтай. Тиймээс залуу хүмүүс учраас алдаагаа засаж гэр бүлээ аварч үлдэх нь чухал. Сүүлийн үед залуу гэр бүлүүд сэтгэл зүйчид хамтдаа хандах нь ихсэж байгаа. Танай гэр бүл ч тэдэнтэй адил байхад болно шүү дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ