Нүүрсний үнийг нэмэхээр болов

Нүүрсний уурхайнууд цахилгаан станцуудтай 2014 оны нүүрс нийлүүлэх гэрээгээ байгуулж эхлэв.
Энэ жилээс эхлэн уурхайнуудын алдагдлыг бууруулах зорилгоор нүүрсний үнэ болон тээвэрлэлтийн төлбөрийг Эрчим хүчний зохицуулах газар, ШӨХТГ-аас нэмэгдүүлэхээр болжээ.

Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сараас эрчим хүчний шинэ тариф мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор энэ жил нүүрсний үнийг 10 хувиар нэмсэн байна.

Ингэснээр Багануурын уурхайгаас авах нэг тонн нүүрсний үнэ 20500-22500 төгрөг, Шивээ-Овоогийн нүүрс нэг тонн нь 16000-18000 төгрөг болж нэмэгдсэн байна.

2013 оны арванхоёрдугаар сарын сүүлийн байдлаар цахилгаан станцууд дээрх дөрвөн уурхайгаас 124.3 тэрбум төгрөгийн нүүрсийг худалдан авсан аж.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ