Орон сууцны 1метр кв талбайг үнийг 1 280 000 төгрөгөөр байхаар тогтоов

Ерөнхий сайд уулзалтын эхэнд нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд шинээр баригдсан “Буянт-Ухаа-1” хорооллын барилгуудыг хэрхэн хуваарилах талаар товч танилцууллаа. Тус хороололд 1764 айлын 32-68 ам метр талбай бүхий 28 барилга, автомашины дулаан зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг үйлчилгээний төвбаригдаж ирэх тавдугаар сард бүрэн ашиглалтад орно. Хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууцыг 9 сарын хугацаанд барьж, өнгөрсөн нэгдүгээр сард ашиглалтад хүлээн авсан юм.Энэ орон сууцны байрын 1 ам метр талбайг1 280 000 төгрөгөөр худалдана. Нийт орон сууцны 60 хувийг төрд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад, 40 хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлүүдэд хувиарлана.
Уг байрыг эзэмшигч 15 жилийн хугацаанд бусдад зарах буюу түрээслэхгүй байхаар удахгүй батлагдах “Орон сууцны захиалга авах журамд” тусгана.Мөн8 хувийн зээлд хамрагдах, өмнө нь орон сууц худалдан аваагүй байх зэрэг нөхцөлтэйгөөр уг байрыг иргэдэд олгох юм гэж Ерөнхий сайд хэллээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ