Том Круз тэрбумаасаа хагацна

Тимоти Патрик МакЛанахан гэдэг хүн “Биелэгдэшгүй даалгавар: Фантом ажиллагаа” киног бүтээгчид болон гол дүрийн жүжигчин Том Крузыг шүүхэд өгчээ. Энэ эрэгтэй тэднийг зохиогчийн эрх зөрчсөнд буруутгаад нэг тэрбум доллар нэхэмжилсэн аж.

Тимоти аль 1998 онд Head On гэдэг нэртэй өөрийн бичсэн кино зохиолыг томоохон киностудиудтай хамтарч ажилладаг Нью-Йорк хотын William Morris Agency агентлагаар дамжуулж худалдахыг оролдсон гэнэ. Тус агентлагийнхан түүнд татгалзсан хэдий ч зохиолыг санал болгохоо үргэлжлүүлжээ.

Хэсэг хугацааны дараа тэд уг зохиолыг жүжигчин Том Крузыг төлөөлдөг Creative Artist Agency студид худалдаж дөнгөсөн байна. Тэр зохиолоор “Биелэгдэшгүй даалгавар” кино бүтээгдсэн гэнэ. Тимоти уг киног үзээд өөрийн зохиол болохыг мэдээд ихэд гайхжээ. Уг кино 700 гаруй сая долларын орлого олсон гэж тооцоолоод Тимоти бүтээгчдээс нь тэрбумыг нэхэмжилсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ