Сеск Фабрегас “Арсенал”-ын бүх тоглолтыг үздэг

“Барселона” багийн хагас хамгаалагч Франсеск Фабрегас энэ улиралд Английн хөлбөмбөгийн “Арсенал” багийн тоглолт ямар байгаа талаар ярьжээ.
“Би тэдний тоглолт болгоныг үздэг. Лондон хотын баг ямаршуухан тоглож байгааг хараад баяртай сууна. Тэдний баг хүчтэй байна. Тэд Премьер лигийн жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Энэ улиралд тэд хүсэн хүлээсэн аваргын цомоо авч чадах эсэхийг харахыг тэсэн ядан хүлээнэ. Тэгвэл гайхалтай зүйл болох юм шүү. Ямар ч байсан тэд улирлыг дуустал энэ эрчээрээ тоглох ёстой” хэмээн Фабрегас өгүүлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ