Казахстанд Чингис хаан нэртэй зоосон мөнгө гаргажээ

Казахстан улс сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжихийн хэрээр үндэснийхээ түүх, өв соёлыг хадгалан хөгжүүлэх, сурталчлах талаар ихээхэн анхаарч байгаа. Тэд чингэхдээ манай улсын түүхийн сурвалж, бахархал руу ихэд холбогдох болсон.
Халдан довтолсон Зүүнгарын хаант улсын эсрэг баатарлагаар тэмцэж асар их хүчийг багахан хүчээр бутцохиж ялан дийлж байгаа тухай өгүүлсэн түүхэн кино бүтээж түүндээ зарим монгол жүжигчдийг урьж тоглуулсан тухай бид мэднэ. Мөн “Чингис хаан” хэмээх 100 тэнгэ (Казахстаны мөнгөн тэмдэгт) буюу зоосон мөнгө гаргажээ. Цалин цагаан мөнгөөр хийсэн энэхүү зоосыг Польшийн “Mint of Poland” компанид үйлдвэрлэсэн бөгөөд 2008 оноос түгээж эхэлсэн байна. Тус зоосны нүүрэн тал нь морь унаж буй Чингис хааны дүрстэй бөгөөд англи хэлээр “Чингиз хаан” гэж бичжээ.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ