Дахин нэг монгол иргэнийг Интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

Монгол улсын зургаан иргэнийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа. Тэгвэл дахин нэг монгол иргэнийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Ингэснээр Монгол улсын долоон иргэн Интерполоор эрэн сурвалжлагдаж байна.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат 42 настай Ц.Гансүх нь хүн амины хэрэг болон бусдын биед гэмтэл учруулсан хэрэг үйлдээд ор сураггүй алга болжээ. Тиймээс Монголын хууль хяналтын байгууллагаас Интерполд эрэн сурвалжлах хүсэлт хүргүүлсэн аж.
Харин Т.Аятунгаа, Б.Солонго нарыг Интерполоор эрэн сурвалжлахаа зогсоох хүсэлтийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаа Филиппин улсын хууль хяналтын байгууллагад хүргүүлээд байгаа билээ.

Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ