Өнөөдөр болох тэмцээнүүд

Олипийн нээлтийн ёслол төгөлдөр болж XXII дахь удаагийн цагаан олимп нээгдлээ. Хэдийгээр нээлт болохоос өмнө хэд хэдэн төрлийн тэмцээн эхэлсэнбайсанч өнөдрөөс албан ёсоор тэмцээнүүдийн товыг зарлаж байна.
Өнөөдөр болох таван танилцуулж байна.

Эрэгтэйчүүдийн сноубоардын тэмцээн: Налуу болон эргэлттэй тавцан дээрх хэсгийн үзүүлбэрийнтэмцээн. Энэ тэмцээн нь тамирчдаас ур чадвар нэлээд шаарддаг бөгөөд хамгийних гэмтэл бэртэл авах магаллалтай тэмцээнд тооцогддог.
Энэ төрлөөс медаль авах магадлал бүхий тамирчдад Канадын Макс Паррот, Себистиан Тоунтант, Финландын Рүүп Тонтери, Норвегийн Стел Сэндбич зэрэг тамирчдыг нэрлэж байна.

Уран гулгалтын багийн тэмцээн: Эрэгтэй эмэгтэй хос тамирчид уран гулгалтын гайхалтай үзүүлбэрээр уралддаг. Мөсний бүжиг хэмээн алдаршсан энэ тэмцээн хамгийн сониохолтой тэмцээний төрөлд багтдаг.
Энэ тэмцээний төрөлд Орос, Хятад, Япон, Америк, Герман, Францын тамирчид бусад орнуудыг хошуучилдаг.
Эмэгтэйчүүдийн цанын тэмцээн: Тэмцээнүүдийн хамгийн үзүүштэй төрлүүдийн нэгд яах аргагүй бичигддэг эмэгтэйчүүдийн цанын тэмцээн өнөөдөр эхэлж бйна.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан чарганы уралдаан: Хурд хүчийг мэдрүүлдэг гэж хэлж болох энэ тэмцээнд эрэгтэйчүүд илүү анхаарлаа хандуулдаг. Өнөөдөр эхэлсэн уг тэмцээний медальтнууд маргааш тодорно.
Эмэгтэйчүүдийн багийн хокей: Эмэгтэйчүүдийн тэмцээнээс хүч, авхаалж шаарддаг тэмцээнүүдийн нэг. Энэ төрөлд АНУ болон Канад, Оросын багууд нэлээд хүчтэй өрсөлдөгчид байх нь гарцаагүй.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ