Мөрөөдлийн театрын жүжигчин О.Дөлгөөн амаржжээ

Мөрөөдлийн театрын жүжигчин О.Дөлгөөн хөл хүндтэй болсон тухай хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Тэгвэл авьяаслаг залуу жүжигчин маань өчигдөр амаржиж 3.8 кг жинтэй хүү төрүүлжээ.

Энэ тухай Мөрөөдлийн театрын жүжигчин Батаа “Дүү маань 3.8 кг хүүтэй болсон байна.Баяр хүргэе” хэмээн интернэтэд бичжээ.

Элдэв янзын маяггүй, эгдүүтэй царай, хөөрхөн төрхтэй авьяаслаг жүжигчин бүсгүй О.Дөлгөөн Т.Очироо гэх царайлаг залууг ханиараа сонгосон билээ. Гэр бүлийн шинэ гишүүнээ өлгийдөн авсан залуу хосууддаа баяр хүргэе.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ