Гэр шатаж бага насны хүүхэд амиа алдлаа

Ховд аймгийн Жаргалант сумын “Бичигт” багийн нэгдүгээр гудамжинд оршин суугч Д-гийн гэр энэ сарын нэгний өдөр шатаж, бага насны хүүхэд амиа алдлаа. Энэ үеэр гэрт байсан зургаан настай эмэгтэй хүүхэд харамсалтайгаар амиа алдсан байна. Гал гарсан газарт аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 48 дугаар анги ажилласан ч охины амийг аварч чадаагүй байна. Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ