Ванесса Мэй Сочид өрсөлдөнө

XXII дахь удаагийн өвлийн олимпийн наадамд хүчээ сорьж буй 87 орны 2800 гаруй тамирчдын дундаас нэгэн бүсгүй ихэд онцгойрч байгаа ажээ. Тэр бол дэлхий даяар 10 сая орчим цомгоо борлуулж алтан пянзны эзнээр удаа дараа тодорч байсан алдарт хийлч Ванесса Мэй юм.

Сингапур-британи гаралтай хийлч бүсгүй өдгөө 35 настай бөгөөд аавынхаа эх орон Тайландын өвлийн олимпийн багт багтаж уулын цаны төрөлд өрсөлдөх юм.

Нээлтийн үеэр түүний сэтгэл ихэд хөдлөж нулимс дуслуулсан тухай түүнтэй уулзсан оросын сэтгүүлчид мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ