Зээлийн батлан даалтын сан нь Голомт банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Зээлийн батлан даалтын сан нь зээл авахаар барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид батлан даалт гаргах чиглэлээр Голомт банктай хамтран ажиллах гэрээг 2013 оны тавдугаар сарын 02-ны өдөр байгуулав.

Хамтран ажиллах гэрээнд сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг, Голомт банкны гүйцэтгэх захирал Г.Ганболд нар гарын үсэг зурлаа.

Зээлийн батлан даалтын сан нь хамтран ажиллах Голомт банкны Улаанбаатар хотын салбар, нэгжийн ажилтнуудад үйл ажиллагааныхаа талаар танилцуулга, батлан даалт гаргах журмуудын талаар сургалтуудыг амжилттай зохион явуулсан байна.

Энэхүү гэрээ байгуулагдсанаар зээлийн барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид Голомт банкинд хандан авах зээлийнхээ 60 хүртэл хувьд нь батлан даалт гаргуулах боломж нээгдэж байна.

Банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчид Зээлийн батлан даалтын сантай гэрээ байгуулсан Голомт болон Төрийн банкны аль ч салбар нэгжид хандан хүсэлтээ гаргаж батлан даалтад хамрагдах юм байна.

Холбоо барих утас: 70110057, 96655195

СЭТГЭГДЭЛ БИЧИХ